Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт Хэнтий аймгийн Мөрөн сумын цахим хуудсаар дамжуулан эрхэм та бүхэнтэй уулзаж байгаадаа нэн таатай байгаагийн ялдамд Та бүхэндээ Мөрөн нутгийн ажилч хичээнгүй түмэн олныхоо чин сэтгэлийн мэндийг цахим ертөнцийн хэрэглэгч, уншигч та бүхэндээ уламжилъя.
99 жилийн түүхтэй, өсөн дэвжиж өргөжин тэлсэн Мөрөн сумын өнгөрсөн түүх, өнөөгийн дүр төрх, цаашдын хөгжил зорилтын талаар болон бусад мэдээ, мэдээлэлтэй саатан танилцахыг урьж байна.
Хөдөлмөрч иргэдийн маань уйгагүй хөдөлмөрийн ачаар мал сүрэг таван төрөл дээрээ өсч түүхэндээ байгаагүйгээр 224 мянган толгой малыг 2021 оны жилийн эцсээр тоолуулаад байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд улс, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сумандаа оруулаад байна. Жишээлбэл: 240 хүний суудалтай Соёлын төв, 200 хүүхдийн багтаамжтай ЕБС-ын барилга, 2 км хатуу хучилттай иж бүрэн засмал зам, 2 багийн төв, Ахуй үйлчилгээний төв, Хүнсний ногоочид руу чиглэсэн тоног төхөөрөмжүүд, 100 тн багтаамжтай зоорь зэрэг хөрөнгө оруулалтууд орсон ид бүтээн байгуулалт өрнөсөн энэ үед мэндчилж буйдаа таатай байна.
Хүний хөгжлийг эрхэмлэн дээдэлж, хөдөлмөр эрхлэлтийг бүхий л талаар дэмжин, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангаж, өөрийгөө тэтгэсэн, тогтвортой эдийн засаг бүхий жишиг сум болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Дэлхий дахин даяаршиж, улс орон хөгжин буй өнөө цагт техник технологийн хөгжил дэвшлийг ашиглан, үзүүргүй ертөнцөд өртөөлөн төрөлх нутаг, түмэн олонтойгоо ойр дотно байж, бид бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.
Миний нутгийн ахан дүүс та бүхний ажил үйлс, амьдрал тань байнга дээшлэн дэвшиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТЦООЖ
2022-04-23 15:25:24