ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МЭНДЧИЛГЭЭ

          Хан Хэнтий нутагтаа Хаан, Хатан уулынхаа дунд Мөрөн голынхоо хөвөөнд аж төрж амьдарч байгаа  Мөрөн сумынхаа нийт иргэд та бүхний амар мэндийг айлтган юу санасан есөн цагаан хүсэл нь биелж байхын ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье!

         Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгох 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь сумынхаа нийт ард иргэдийн эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэн ажил орлоготой иргэд, байгальд ээлтэй үйлдвэрлэл, дунд болон урт хугацааны бодлого боловсруулан орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг бодитоор хөгжүүлэх зорилт тавьж ажиллаж байна.

         Мөрөнчүүдийн хувьд сүүлийн 3-5 жилийн хугацаанд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын их ажил өрнөсөн, сумынхаа 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн хөгжил дэвшлийн он жилүүд байлаа.

          Нийт зон олон та бүхнийг сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө иргэн бүр сэтгэл гарган хөдөлмөрлөж, сум орон нутгаа хөгжүүлэх их үйлсэд сэтгэл зүтгэл гарган ажиллахыг уриалж байна.

 

ДАРГА                               Ж.ДАШЖАМЦ

 

2025-02-10 12:10:37