Мөрөн сумын Эрүүл Мэндийн Төв 87 жилийн түүхтэй Мөрөн сумын хүн эмнэлэг нь 1937 онд анхны бага эмчийн салбар байгуулагдаж, 1975 онд их эмчийн салбар болон өргөжсөн. 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШУ-ны гавъяат зүтгэлтэн академич, анагаах ухааны доктор профессор Цэндийн Хайдавын нэрэмжит болсон. 2009 оноос хойш иргэдэд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох урьдчилан сэргийлэх зорилгоор Чандган багийн бага эмч Б.Мягмарсүрэн нь “Цагаан Лэн” зуны өдрийн сувиллыг жил бүр зохион байгуулж ирсэн түүхтэй. Эдүгээ манай хамт олон нь 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр Мөрөн сумын иргэдэд эрүүл мэндийн болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй үзүүлж байна. Бидний бахархал: Төрийн дээд “Алтан гадас” одон 1. Сэрээнэнгийн Энхтуул 2. Ядамсүрэнгийн Энхбаатар Эрүүл мэндийн “Тэргүүний ажилтан” ууд 1. Лувсандоржын Энхцэцэг 2. Норовсүрэнгийн Намжилмаа 3. Дулдийн Галхүү 4. Чулуунсүхийн Алтанзаяа 5. Найдансүрэнгийн Жаргалсайхан 6. Амарсанаагын Өнөрцэцэг Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух” бичигтнүүд 1. Баттуяагын Гандолгор Бүтэц орон тоо: Эрхлэгч их эмч АУ-ы магистр Б.Гандолгор Эмчлэгч их эмч Х.Должинжав Эх баригч Бага эмч, вакцинатор С.Энхтуул Дүн бүртгэгч Бага эмч А.Өнөрцэцэг Ахлах сувилагч Н.Намжилмаа Сэргээн засах физик эмчилгээний сувилагч Д.Галхүү Лаборант Сувилагч Ч.Алтанзаяа Эм эмнэлгийн хэрэгсэл хариуцсан ээлжийн сувилагч Л.Энхцэцэг Ээлжийн сувилагч А.Алтантуул Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.Нямдарь Нягтлан бодогч Х.Тунгалагзул Нярав Ц.Дуламсүх Тогооч Н.Жаргалсайхан Жолооч Я.Энхбаатар Сантехникч Б.Алтангэрэл Асрагч Л.Нэргүй Асрагч Г.Оргилмаа Хөрөнгө оруулалтууд: 2023 онд Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМТ-н барилгын их засвар 2024 онд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар Нярайн шарлалт хэмжих аппарат 2024 онд ЭМЯ-н хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай түргэн тусламжын машин /Land 78/ Төсөв санхүү: 2023 онд нийт орлого 438 975 204.89 төгрөг Нийт зарцуулалт 430 574 389.50 төгрөг 2024 оны хагас жилээр Нийт орлого 288 740 825.78 төгрөг Нийт зарцуулалт 289 586 947.67 төгрөг
2025-02-03 22:16:13