ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дэх хэсэгт тусгагдсан “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн хурал, баг хороонд иргэдийн нийтийн хурал байна” гэж хуульчилсан байдаг.
Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1992 оны 10 дугаар сард байгуулагдаж 5 багийн иргэдийг төлөөлсөн 25 төлөөлөгч сонгогдсон түүхтэй.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны даргаар Д. Жигжидсүрэн, нарийн бичгийн даргаар Б. Хасбазар ажиллаж байжээ.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАР
- Д. Жигжидсүрэн 1992-1993 он
- Я. Нацагдорж -1994-1996 он
- Л. Шагдарсүрэн-1996-2000 он
- Ж. Энхболд- 2000-2004 он
- Н. Алимантуяа -2004-2008 он
- Я. Энхтүвшин -2008-2014 он
- А. Батболд -2015-2016 он
- Д. Энхсүх -2016-2024
- Ж. Дашжамц-2024 оноос
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР
- Б. Хасбазар -1992-1996
- Я. Нацагдорж –1996-1998
- Б. Дашдэндэв-1998-2000
- С.Пүрэвсүрэн 2000-2003
- Л. Үүрэг 2003-2004
- Б. Баянсувд-2004-2024
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ. /2024-2028/
/Орон нутгийн хурлын 9 дэхь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан./
Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг баримталж нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдрлын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлан ажилладаг.
Түүнчлэн сумын хөгжлийн бодлогыг тодорхойлон мал аж ахуй, газар тарилангийн салбарыг хөгжүүлэх бодлого баримталж ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах зорилго тавьж ажиллаж байна.
Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж, Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий дараах хороодыг байгуулан ажиллаж байна.
1. Хууль эрх зүй, Нутгийн удирдлагын хөгжлийн хороо
2. Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн хороо
3. Нийгэм, хүний хөгжлийн хороо
4. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо
5. Хүний эрх, ёс зүй, өргөдлийн хороо
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД
/2024-2028/
1. Жигжидсүрэнгийн ДАШЖАМЦ 1 дүгээр тойрог, Зөөлөн баг, Сумын ИТХ-ын дарга, МАН
2. Сүмбэнбаатарын СҮХЧУЛУУН 1 дүгээр тойрог, Зөөлөн баг, МАН
3. Цагаан-Өвгөны МЭГЗЭР 1 дүгээр тойрог, Зөөлөн баг, АН
4. Наранбаатарын АМАРМӨРӨН 2 дугаар тойрог, Өлзийт баг, АН
5. Ганбаатарын ПҮРЭВДОРЖ 2 дугаар тойрог, Өлзийт баг, МАН
6. Амарсанаагийн ЭНХБАЯР 2 дугаар тойрог, Өлзийт баг, АН
7. Бат-эрдэны МЯГМАРЖАВ 3 дугаар тойрог, Бүрээт баг, МАН
8. Түвшинтөрийн ГҮРЖАВ 3 дугаар тойрог, Бүрээт баг, МАН
9. Гомбын ГОНГОРБААТАР 3 дугаар тойрог, Бүрээт баг, АН
10. Энхболдын БАЛЧИНДОРЖ 4 дүгээр тойрог, Цагаантолгой баг, МАН
11. Нямсүрэнгийн ДАВААЖАВ 4 дүгээр тойрог, Цагаантолгой баг, МАН
12. Жаргалын АЛТАНСҮХ 4 дүгээр тойрог, Цагаантолгой баг, АН
13. Гонгорын ДАШПҮРЭВ 4 дүгээр тойрог, Цагаантолгой баг, АН
14. Норовсүрэнгийн НАНСАЛМАА 4 дүгээр тойрог, Цагаантолгой баг, МАН
15. Норовсамбуугийн ХАТАНБААТАР 5 дугаар тойрог, Чандган баг, Сумын Засаг дарга, МАН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2025-02-10 12:19:31