ХЭНТИЙ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Сумын ЗДТГазар нь 2022 онд 24-н орон тоотойгоор иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн үйлчилгээг ил тод, шударга, хөнгөн шуурхай, нээлттэй хүргэж, харьяа нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах, Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагтай мэдээллээр хангах, хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ирлээ

Сумын ЗДТГ-ын хамт олон
1990 онд Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялж Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдаж хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий Засаг захиргаа, нутаг дэвсгэр, Эдийн засаг, нийгмийн цогцолбор болон өөрчлөгдсөн
Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар нь 1992 онд байгуулагдаж 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Улсын бүртгэлд бүртгүүлж 1870002032 улсын бүртгэлийн дугаар, 9076619 регистрийн дугаар авсан орон нутгийн Төрийн Захиргааны байгууллага юм
2023-01-31 14:47:15