Малын сэг зэм устгал

Мөрөн сум нь 5 багт 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 202761 толгой мал тоологдсон. Үүнээс 2023-2024 оны өвөлжилт хаваржилт хүндэрч Цагаан зудтай ангилалд орж нийт 35369 толгой мал хорогдсон.  Мөрөн сумын Засаг даргын 2024 оны 03 сарын 19-ний өдрийн А/43 тоот захирамжаар Сэг зэм устгалын ажлын хэсэг байгуулагдаж. Мөрөн сумын 5 багт 2 сарын хугацаанд устгалын 11 цэгт  ажилласан.  Сумын хэмжээнд  32927 сэг зэм устгалын ажлыг хийж 94%-тай гүйцэтгэлээ. Төрийн албан хаагчид, Малчид, Халамжаас санхүүжин ажиллаж буй нийт 56 хүний бүрэлдэхүүнтэйгээр сэг зэм устгалын ажлыг амжилттай зохион байгуулж 11 цэгт булж, Мал эмнэлгийн 4 аж ахуйн нэгжийн хяналтанд ариутгалаа.

2024-09-27 17:43:19

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0