Сумын ЗДТГ-ын дарга

Зангаа ширээт  Ерөнхий боловсролын сургуульд 1978-1986   онд суралцаж төгссөн. Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумын механикийн ангийг төгссөн.Н.Намжилноров нь 2002 онд ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, 2027 онд Улаанбаатар хотод Удридллагын Академийг Төрийн удирдлагын менежерээр төгссөн. Н.Намжилноров НЬ 1990-1992 онд Мөрөн сумын Оч нэгдэлд механикаар ажилласан 1992-1993 онд Улаанбаатар хотод ардын цэргийн албыг хаажээ. Н.Намжилноров нь 1994 оноос эхлэн Мөрөн сумын Засаг даргын Тамгын Газарт Нийгмийн бодлогын түшмэл, Нийгмийн халамжийн мэргэжилтэн, 2013 оноос эхлэн одоог хүртэл Засаг даргын Тамгын Газрын даргаар ажиллаж байна. Н.Намжилноровыг 2000 онд Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу алтан медаль, 2006 онд Засгийн газрын  Хүндэт жуух, 2007 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2011 онд Нийгмийн хамгааллын Тэргүүний ажилтан, 2017 онд Нутгийн удирдлагын тэргүүний ажилтнаар шагнагдсан. Н.Намжилноров нь 2024 онд Хөдөлмөрийн Хүндэт медалиар шагнагдсан.
 

 

2025-02-05 15:18:34