Мөрөн сумын Соёлын төв

 

 

Хэнтий аймгийн Мөрөн сумын Соёлын төв нь 1964 онд Улаан булан нэртэй байгууллагдсан.  1958 онд клүб, 1986 оноос “СОЁЛЫН ТӨВ “  болж өөрчлөгдөн, 6 албан хаагчидтайгаар соёл урлагийн арга хэмжээг ард иргэдэд тасралтгүй хүргэж байна

1976 онд Сумын сайн дурын уран сайханчид “Хатдын фермийн 5 хүүхэн” жүжгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй тоглож иргэдэд хүргэж байжээ. ”Хангайн дуу “ зэрэг бүрэн хэмжээний драмын жүжгүүдийг тайзнаа тоглож олны хүртээл болгож байжээ 1973 онд  үлээвэр найрал хөгжмийн хамтлаг 1984 онд сумын клүбын дэргэдэх  “Оч” цахилгаан хөшжмийн хамтлаг   байгууллагдаж тухайн соёл олон нийтийн арга хэмжээнд оролцож ард иргэдэд соёлын үйлчилгээг хүргэж ажиллаж байсан байна.

Соёлын биет өв 79, соёлын биет бус 64 өвлөн уламжлагчтай. 2022 онд улсын тооллого зохион байгуулагдаж, 43 газрын 308 дурсгалыг тоолсон байна. Тооллогоор аймгийн хамгаалалтанд байдаг 6 газрыг гэрээт харуулын гэрээг шинэчиллээ.

Соёлын төвийн Нийтийн номын сан нь 9,8 сая төгрөгийн үнэ бүхий 3379 ш номтой. 10 уншигчийн суудалтай. Жилд давхардсан тоогоор 1400 гаруй номыг иргэдэд гэрээр олгосон байна.

240 хүний суудалтай 2 давхар шинэ соёлын төвийн барилга 2023 онд ашиглалтанд орно.

2023-02-14 17:11:07