Төрийн албаны зөвлөл Мөрөн суманд ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлөөс Сумдын төрийн байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, Хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийх, Сургалт зохион байгуулах, зөвлөн туслах зорилгоор өнөөдөр/2025.02.06/ манай суманд Дэд ахлагч, Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах референт Д.Нармандахаар ахлуулсан

Цаг уур орчны шинжилгээний газрын Нислэгийн цаг уурын төвийн Захиргаа санхүү, аж ахуйн төвийн дарга Д.Баярмаа

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалтын кадастр, мэдээллийн систем хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Дашцэрэн

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Албаны шуурхай бэлэн байдал, аюулгүй байдал хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын удирдлагууд төрийн албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг сонслоо.

Уг уулзалтад төсөвт 5 байгууллагын 80 гаруй албан хаагч хамрагдаж шаардлагатай санал хүсэлтээ илэрхийлж мэдээлэл авлаа.

 

2025-02-06 00:00:00